ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

#36/2023

Logo

Capital Insight

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

Онцлох ишлэл

Онцлох ишлэл

“Чи хөрөнгө оруулалтынхаа дийлэнх өгөөжийг баавгайн зах зээлийн үед олдог. Тухайн мөчид гэхдээ анзаардаггүй."

-Шелби Каллом Дэвис

Хувьцааны зах зээл

Гадаад зах зээлийн тойм

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт бага хэмжээний өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 34,811.48 нэгжид хүрч 0.3%-ийн өсөлттэй хаагдлаа. Баасан гарагийн байдлаар Монголбанкнаас зарласан ам.долларын ханш 3,469.79 төгрөг байна. Энэ нь ам.долларын ханш төгрөгийн эсрэг 2023 онд 0.7%-иар чангараад буй үзүүлэлт юм.


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд 7 хоногт сайн гарсан нь зээлийн хүү өсөх магадлалыг нэмэгдүүлж улмаар тус улсын хувьцааны зах зээл 7 хоногт уналттай байлаа. Мөн S&P 500 индексэд хамгийн их жин эзэлдэг хувьцаа болох Apple компанийн хувьцааны ханш унасан нь зах зээлд сөргөөр нөлөөллөө. БНХАУ-ын Засгийн газар төрийн албан хаагчдадаа iPhone гар утас хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан нь Apple компанийн хувьцааны ханш 7 хоногийн дотор 5.95%-иар унахад нөлөөллөө. Хөрөнгө оруулагчид тус компанийн шинээр нээлтээ хийх гэж буй iPhone 15 гар утас өмнөх загваруудаас үнэтэй борлуулагдах хүлээлттэй байгаад мөн санаа зовниж байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Европ дахь өндөр зээлийн хүү нь эдийн засгийн өсөлтийг удаашруулж байна гэх болгоомжлолыг төрүүлж улмаар зах зээл уналттай байлаа. Тодруулбал, STOXX Europe 600 индекс 0.8%, ХБНГУ-ын DAX индекс 0.6%-ийн тус тус уналттай хаагдлаа. Английн төв банкны ерөнхийлөгч Эндрю Бэйли 9-р сарын 21-нд болох Мөнгөний бодлогын хурлаар бодлого боловсруулагчид зээлийн хүүг өсгөнө гэдэгт эргэлзэж байна хэмээн онцоллоо. Үүнээс бид Английн төв банк бодлогын хүүгээ дээд түвшиндээ хүргэхэд тун ойрхон байгааг ажиглаж болно.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индексүүд 7 хоногт холимог өгөөжтэй байлаа. Тодруулбал, NIKKEI 225 индекс 0.3% уналттай байсан бол TOPIX индекс 0.4%-ийн өсөлттэй байлаа. БНХАУ-ын эдийн засаг дах дефляцийн дарамт, залуучуудын ажилгүйдлийн дээд хэмжээ, өндөр өртэй үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт зэргээс үүдэн дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрах вий гэдэгт хөрөнгө оруулагчид санаа зовниж улмаар зах зээл холимог өгөөжтэй байлаа.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын сүүлийн үед мэдээлэгдэж буй эдийн засгийн үзүүлэлтүүд тус улсын эдийн засгийн өсөлт удааширч байгааг батлаад байна. Үүнтэй холбоотойгоор тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.5%, CSI 300 индекс 1.4%-ийн тус тус бууралттай хаагдлаа. БНХАУ-ын экспорт 7-р сард 14.5%-иар огцом буурсан бол 8-р сард 8.8%-иар буурлаа. Мөн импортын дүн 7.3%-иар буурсан байна. Энэ нь зах зээлд эрэлт суларч байгааг илэрхийлж байна.

Дэлгэрэнгүй →

Бондын зах зээл

Онцлох ишлэл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: 2023 оны 09 дугаар сарын 04-нөөс 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 15,901 ширхэг үнэт цаасыг 1,588,084,910 төгрөгөөр арилжаалжээ.


ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Европын эдийн засгийн мэдээллүүд нь Евро бүсийн эдийн засгийн өсөлт удааширч байгааг илэрхийлж байна. Жишээлбэл, Евро бүсийн 2-р улирлын Дотоодын нийт бүтээгдэхүүн шинэчилсэн тооцооллоор 0.1% болж буурчээ. Мөн экспорт болон жижиглэнгийн худалдааны борлуулалт тус тус бууралттай байгаа нь эдийн засгийн өсөлт удааширч байгааг баталж байна. Үүний нөлөөгөөр Евро бүсийн орнуудын ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт өслөө.

Дэлгэрэнгүй →

"MONGOLIAN MINING CORPORATION" нь 2024.04.15-нд дуусах ISIN: USG61759AA70 бондыг Сингапур Улсын Бирж дээр гаргах шинэ бондоор солих саналыг 2023.08.28-ны өдөр бонд эзэмшигчдэдээ хүргүүлсэн билээ.


Бонд эзэмшигчдээс 251,029,000 ам.доллар нэрлэсэн дүн бүхий бондыг солих санал ирүүлсэн ба энэ нь зах зээл дээрх нийт бондын 75% орчим болж байгаа юм. Ингэснээр бондоо "солих" санал хүргүүлсэн бонд эзэмшигчдийн санал хэрэгжих нөхцөл бүрдсэн тул холбогдох төлбөр, тооцоо 2023.09.13-ны өдөр хийгдэх төлөвлөгөөтэй байна.


Шинэ бондын төлбөр тооцоо хийгдэх өдөр 9 сарын 13-д хүлээгдэж байна. Тус шинэ бондын жилийн купон 12.5% хэдий ч хуучин бондыг шинэ бонд руу хөрвүүлэх харьцаа 97.0% тул шинэ бонд руу хөрвүүлэх саналыг дэмжсэн хөрөнгө оруулагчдын бондын өгөөж жилийн 13.754% дээр тогтох хүлээлттэй байна.

“MONGOLIAN MINING CORPORATION”-ийн зээлжих зэрэглэл Moody's "B3", Fitch "B" тус тус  үнэлгээтэй байна.

Хувьцаат компанийн мэдээ

Онцлох ишлэл

ТӨМРИЙН ХҮДЭР, БАЯЖМАЛЫН АРИЛЖАА 2023 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

 2023.09.08 

Улсын Их Хурлаас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль баталж 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. “Монголын хөрөнгийн бирж” ХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу тус хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Дэлгэрэнгүй

"МОНЛОЖИСТИКС ХОЛДИНГ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

 2023.09.07 

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 213 тоот тогтоол болон Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/101 тоот тушаалын дагуу бүртгэгдсэн “Монложистикс Холдинг” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй нэг бүр нь 185 төгрөгийн үнэ бүхий 59,378,822 ширхэг хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 09 дүгээр сарын 15-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авна.


"Монложистикс Холдинг" ХХК нь нийт хувьцааныхаа 15% буюу 59,378,822 ширхэг хувьцааг нэмж гарган, нэгж хувьцааг 185 төгрөгөөр олон нийтэд санал болгож, нийт 10,98 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй

Эдийн засгийн мэдээ

Онцлох ишлэл

ҮНИЙН ӨСӨЛТ ЭРЧИМЖИЖ, ИНФЛЯЦ ЭРГЭН ХОЁР ОРОНТОЙ ТООНД ОРЛОО

 2023.09.07 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ наймдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10 хувиар өссөнийг Үндэсний Статистикийн хороо мэдээлэв. Өөрөөр хэлбэл инфляц 20 сарын дараа анх удаа нэг оронтой тоонд ороод байсан ч эргэн хоёр оронтой тоогоор хэмжигдэж эхэллээ. 

Дэлгэрэнгүй

ГАДААД ВАЛЮТЫН АЛБАН НӨӨЦ $3.93 ТЭРБУМ БОЛЖ ӨСӨВ 

 2023.09.04 

Наймдугаар сарын эцсийн байдлаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц гурван тэрбум 933.3 сая ам.доллар болж, сүүлийн 20 сарын хугацааны хамгийн дээд түвшинд хүрснийг Монголбанк мэдээллээ.

Дэлгэрэнгүй